Welcome, Зочин! Registration RSS

My site

Ням, 2024-05-19
Main » 2011 » 8-р сар » 28 » “Apple” компанийн ерөнхий захирал Стив Жобс албан тушаалаасаа буулаа
5:54 PM
“Apple” компанийн ерөнхий захирал Стив Жобс албан тушаалаасаа буулаа
Стив Жобс “Apple” компанийн ерөнхий захирлын албан тушаалаа түүнийг залгамжлагч Тим Кукт өгөхөөр болсон байна.
Компаниас гаргасан мэдэгдэлд “Стивийн онцгой алсын хараа, манлайлах чадвар нь “Apple”-ийг аварч дэлхийн хамгийн үнэ цэнэтэй, хамгийн шинэлэг технологтой компанийн байр сууринд хүргэсэн юм” гэжээ.
Стив албан тушаалаасаа буухдаа дараах захидлыг нийтэлсэн байна.
“Хэзээ нэгэн цагт миний чадвар бололцоо “Apple”-ийн ерөнхий захирал байхад гологдох үе ирэхэд түүнийгээ хамгийн түрүүнд би өөрөө та нарт хэлэх болно гэж би байнга хэлдэг байсан.
Харамсалтай нь энэ цаг ирлээ. Би “Apple”-ийн ерөнхий захирлын ажлаа хүлээлгэж өгч байна. Хэрвээ компанийн дээд удирдлага намайг тохирно гэж үзвэл би ТУЗ-ийн дарга, захирал эсвэл “Apple”-ийн ажилтан ч болоход бэлэн байна.
Миний залгамжлагчийн хувьд би Тим Кукийг хамгийн сайн тохирох хүн гэж үзэж, санал болгож байна.
“Apple”-ийн хамгийн гэрэл гэгээтэй өдрүүд урд маань байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр ололт амжилтуудыг би шинэ албан тушаалынхаа байр суурьнаас харж, дэмжиж ажиллах болно.
“Apple”-д ажиллах хугацаандаа би олон сайн найзуудтай болсон. Тэдэндээ би энэ олон жил хамтарч ажиллаж ирсэнд нь гүнээ талархаж байна.
Стив” хэмээн бичжээ.
“Apple”-ийн сүүлд мэдэгдсэнээр ноён Жобс тус компанийн ТУЗ-ийн даргын суудалд үлдэх гэнэ.
Category: Гадаад мэдээ | Views: 413 | Added by: M@JKa | Rating: 1.0/32
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]