Welcome, Зочин! Registration RSS

My site

Ням, 2024-05-19
Main » 2011 » 8-р сар » 26 » Гэмт хэрэгтний ээж эрхий хуруугаа таслан амиа хорлохоо мэдэгдлээ
6:00 PM
Гэмт хэрэгтний ээж эрхий хуруугаа таслан амиа хорлохоо мэдэгдлээ
Насанд хүрээгүй охиныг бүлэглэн хөнөөсөн хэргээр шийтгэгдэн Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй Ө.Хэрлэнчимэг болон түүний найз залуу буюу хамт шийтгүүлсэн Ж.Очбадрах нарын ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Тэд хүүхдүүдээ гэм буруугүй атлаа шийтгүүлсэн хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Энэ үеэр Ж.Очбадрахын ээж Майцэцэг өөрийн гэрээслэлийг танилцууллаа. Гэрээслэлдээ Улсын дээд шүүхийнхэн хүүхдийн минут хэргийг нэг сарын дотоор хэлэлцэж шийдвэрлэхгүй бол эрхий хураагаа огтолж, цусаа ханан амиа хорлох болно гэдгээ дурджээ.

Мөн өөрийн хүүхдийг хэрэгт гүтгэгдэн шийтгүүлсэн гэж бичсэн байна. Ингэснээрээ шүүхээс гэм буруутай нь тогтоогдон яллагдсан хүмүүсийн ар гэрийнхэн шүүх, хууль хяналтын байгууллагыг сүрдүүлж байгаа юм. Тэдний хэргийг гурван шатны шүүхээр хэлэлээд гэм буруутай гэдгийг нь тогтоон 20 жил, зургаан сар, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял эдлэх шийдвэр гарсан юм. Харин Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан.
Category: Дотоод мэдээ | Views: 588 | Added by: M@JKa | Rating: 1.0/20
Total comments: 3
Lof
0
Ээ хөөрхийдөө хохино юм доо !!
M@JKa
0
Thh
SparCo
0
aimar aimar
Only registered users can add comments.
[ Registration | Login ]