Welcome, Зочин! Registration RSS

My site

Ням, 2024-05-19
Main » 2011 » 8-р сар » 29 » Яо мин зодог тайллаа.
10:09 PM
Яо мин зодог тайллаа.
Хятадын нэрт сагсан бөмбөгчин Яо Мин өчигдөр Шанхай хотод сагсан бөмбөгийн дэвжээнээс албан ёсоор зодог тайлж байгаагаа мэдэгдлээ. Яо Мин "Энэ өдөр миний хувьд маш чухал өдөр байлаа. Зодог тайлсан маань сагсан бөмбөгчин байсан урьдын түүх болон ирээдүйн хувь хүний хөгжлийн аль алинд нь чухал ач холбогдолтой " гэж тэрээр өгүүлжээ. Өнгөрсөн жил зүүн хөлдөө гурван удаа гэмтэл авснаар аргагүй эрхэнд спортын талбараа орхиж байна. Удаа дараалан гэмтэл аван, олон тооны хагалгаа хийлгэсний дараа дахин сагсанбөмбөг тоглох аргагүй болсон байна. NBA-д өнгөрүүлсэн есөн улирлынхаа долоод нь тэрээр "Бүх оддын тоглолт"-д оролцож байсан. 229 см өндөртэй энэ залуу 2002 онд драфтын нэгээр "Хьюстон"-д очсон билээ. Өвдөгний бэртлийн улмаас тэрээр сүүлийн улиралд ердөө таван тоглолтод гарсан ажээ.
Category: Гадаад мэдээ | Views: 620 | Added by: SparCo | Rating: 1.1/46
Total comments: 1
SparCo
0
aimar undur naas
Only registered users can add comments.
[ Registration | Login ]