Welcome, Зочин! Registration RSS

My site

Ням, 2024-05-19
Main » 2011 » 8-р сар » 20 » Хүүгээ мартсан аавын тухай өгүүллэг
9:57 PM
Хүүгээ мартсан аавын тухай өгүүллэг

Би та бүхэнд Сургамжит өгүүлэгүүдээс нэг сэдвийг сонгон авч тавилаа. Энэ номыг уншихад олон төрлийн сонирхолтой өгүүллэгүүд байсны нэг нь "Эцэг” хэмээх өгүүлэл байлаа.

Түүнийг гэртээ ядарч сульдан ирэхэд таван настай хүү нь хаалган дээрээ хүлээж байв. Хүү нь түүнээс "ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр "энэ чамд хамаагүй” гэж уцаарлангуй хэллээ. Хүү нь "үнэхээр би мэдмээр байна ” хэмээн хоргоогоод байж. Аав нь "за яахав хорин доллар олдог” хэмээн хариулжээ. Гэтэл хүү нь ааваасаа арван доллар өгөөч гэх нь тэр. Харин аав нь учиргүй уурлаж "чиний хэрэгтэй хэрэггүй янз бүрийн зүйлд зориулах илүү мөнгө алга, өрөөндөө ороод хаалгаа хаа” гэжээ.

Хүү ч чимээгүйхэн өрөөндөө ороод хаалгаа хаав. Аав нт ч ууртайгаар "энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтойгоор асууж чаддаг байнаа” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүгээсээ мөнгөөр яах гэж байсныгаа асуугаагүйгээ санжээ. Магад үнэхээр чухал зүйл байсан ч юм билүү? Хүүгийнхээ өрөөнд ороод орон дээрээ хэвтэж байгаа хүүгээсээ "унтаж байна уу” хэмээн асуулаа. Хүү нь үгүй хэмээн хариулахад "май, энэ арван долларыг ав муухай аашилсныг минь уучлаарай, өнөөдөр их хүнд өдөр байлаа” гэж хэлжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод "баярлалаа ааваа” гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцагаа гарган авч аав руугаа баясгалантай хараад мөнгөө удаан гэгч тоолж суув. Аав нь мөн уурлаж "чамд мөнгө байсаар атал юунд надаас мөнгө нэхсэн юм бэ?” гэж хэлэхэд хүү нь "ааваа би таньтай нэг цаг хамт баймаар байна, энэ хорин доллароор таны нэг цагийг авч болох уу?” гэж хэлсэн гэдэг.
Category: Ном сэтгүүл | Views: 1407 | Added by: AmRaa | Rating: 1.1/51
Total comments: 4
TroY
0
bi bugdiig ni unshsan tehdee ene goy2 tnx amraa andaa smile
0
goy oguulleg bn. surgamjit uguulleguuded durtai goy bdin.
LoLa
0
SeTGeGDeL MaNaiXaan
AmRaa
1
Ийм балай аавтай байсан бол яана
Only registered users can add comments.
[ Registration | Login ]