Welcome, Зочин! Registration RSS

My site

Бямба, 2024-05-18
Main » 2011 » 8-р сар » 28 » Хятадын саятнуудын цагаачлах хүсэл нь нэмэгджээ
5:58 PM
Хятадын саятнуудын цагаачлах хүсэл нь нэмэгджээ
“Bain & Co”, “China Merchants Ваnк”-ны гаргасан судалгаанд Хятадын саятнуудын 47 хувь нь гадагшаа гарах хүсэлтэй гэсэн дүн гарчээ. Хятадууд 15 сая ам.доллараас их хөрөнгөтэй болоод л голдуу гадаадад амьдрахыг эрмэлздэг аж. Учир нь саятнуудын хариулснаар Хятадын төрийн бодлого баячууддаа илүү хатуу ханддаг.
Нэг жишээ нь өнгөрсөн онд “GOME”-ын захирлыг хахууль авсан хэргээр 14 жилийн ял, 88 мянган ам.доллараар торгожээ. Жирийн иргэдтэй харьцуулахад Хятадын баячууд хэрэгт орооцолдвол илүү олон жилээр ял оноож, торгодог. Мөн Хятадын сургалтын тогтолцоо тааруутай холбоотой гэнэ. Тиймээс саятнууд нь хүүхдүүддээ илүү сайн боловсрол олгохын тулд ийм сонголт хийдэг гэжээ.
“Bain &Со Жонсон Чнга” компанийн санхүүгийн асуудал эрхэлсэн захирал “Хятадын баячуудын тоо эдийн засгийн эрчимтэй хөгжил, хүн амын амьдрал дээшилж байгаатай холбоотойгоор сүүлийн үед нэмэгдэж байгаа” гэжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад Хятадын баячуудын тоо 90 мянгаар нэмэгджээ. Энэ онд баян чинээлэг хэсгийн актив нь 2.7 их наяд ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гарсан байна.
Category: Гадаад мэдээ | Views: 419 | Added by: M@JKa | Rating: 1.0/34
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]