Welcome, Зочин! Registration RSS

My site

Ням, 2024-05-19
Main » 2011 » 8-р сар » 28 » Lady Gaga “Симпсоныхон”-ы нэг болно
6:43 PM
Lady Gaga “Симпсоныхон”-ы нэг болно
Дуучин Lady Gaga “Симпсоныхон”-ы нэг болох гэнэ. Америкийн телевизийн алдартай хүүхэлдэйн кинонд дуучин бүсгүй энэ сарын эхээр дуугаа бичүүлсэн байна. Тэрбээр энэ тухай "Миний хийж байсан ажлуудаас хамгийн гайхалтай нь болсон” гэжээ. “Нэгэн хатагтай Gaga болсон нь” хэмээх нэртэй тус хүүхэлдэйн кино ирэх оны эхээр Америкт гарах бол Их Британийн хүүхэд багачууд энд онд багтаан үзэх боломжтой гэнэ.

25 настай дуучин “Entertainment Weekly”-д өгсөн ярилцлагадаа: "Би дуу дуулж байснаас, кинонд дуу оруулж байсангүй. Хүүхэлдэйн киноны дүрүүд гайхмаар хөгжилтэй бас галзуу санагдсан болохоор би хошин шогийн мэдрэмжтэй байх гэж хичээж байлаа. Lady Gaga-гийн дуу оруулсан үзэгдэлд тэрбээр өөртөө итгэхээ больж, сэтгэлээр унасан Лизад урам зориг хайрлахаар Спрингфилдэд ирнэ. Харин төгсгөлд нь хатагтай Gaga “Хуурамч модноос алим унадаггүй” гэж хэлдэг ажээ. Киноны продюсер “Симпсоныхон”-д дуучны хоолой, ам барих чадвар ихэд таалагдсан гэжээ.
Category: Гадаад мэдээ | Views: 489 | Added by: Lof | Rating: 1.0/22
Total comments: 2
SparCo
0
xexe gaga bandaga tursik[Amraa says: Sparco setgegdlee buund ni bichuul sn bn]
AmRaa
0
Хадагтай бандага нтр дажгүй л дуучин заримдаа тэнэг
Only registered users can add comments.
[ Registration | Login ]