Welcome, Зочин! Registration RSS

My site

Бямба, 2024-05-18
Main » 2011 » 8-р сар » 18 » Насан туршийн программ - Wife 1.0
7:09 PM
Насан туршийн программ - Wife 1.0

Сайн байна уу? Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм.

 

 

Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогүй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар үүсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгүй үргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна. Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нөлөөлж системийн үйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнүүд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгүй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгүй юм. Надад туслаач!!! Гүнээ хүндэтгэсэн: Асуудалд орсон хэрэглэгч 

ХАРИУ Эрхэм Хэрэглэгч минь ээ, Энэ бол байнга эрчүүдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчүүд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зүгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагүй, ан-инстол хийгддэггүй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгүй болгодог юм. Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны өмнө зөвлөе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зөв байдаг бөгөөд "Yes Dear" буюу "Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зөрчилдөөн үүсэх нь бага байдаг. Ер нь хамгийн зөв үйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг. Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай үйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо үйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхүү барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгүй бол болохгүй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрүүл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгүй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал үүссэн бол Wife 1.0 үйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгүй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно. АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгүй. Энэ апликэйшн Wife 1.0 үйлдлийн системийг дэмжиж ажилладаггүй ба үйлдлийн системийг дахин засаршгүйгээр гэмтээх аюултай гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Амжилт хүсье!

Эх сурвалж: 2beshare.com
Category: Программ хангамж | Views: 517 | Added by: AmRaa | Rating: 1.0/27
Total comments: 1
3oloo
0
ee bi ene programmiig sian medehguu yum bn oo
Only registered users can add comments.
[ Registration | Login ]