Welcome, Зочин! Registration RSS

My site

Ням, 2024-05-19
Main » 2011 » 8-р сар » 26 » NBА-ын логоны сонирхолтой түүхээс
6:06 PM
NBА-ын логоны сонирхолтой түүхээс
Хойд Америкийн Сагсан бөмбөгийн талбайд анх 1946-47 оны улиралд NBА-ын анхны улирал зохиогдож байснаас хойш өдгөө 65-н удаагийн аварга баг тодорч, 66 дахь улирал эхлэх үгүй нь асуудал хэвээр байгаа билээ.

Энэхүү мөчид бид та бүхэнд NBА-н багуудын билэг тэмдэг болсон багийн логоны тухай сонирхолтой нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Та яагаад үүнийг мэдэх ёстой гэж? 1972-95 оны улирлуудад байсан Атланта Хауксын лого Доминик Вилкинсийг санагдуулдаг байхад, 1979-96 оны улирлын Дэтройт Пистонсын лого мэдээж хэрэг 1980-аад оны үеийн Асиа Томас болон “Муу Залуус”-ын үеийг санагдуулж, Чикаго Буллсын лого тэдэнтэй үргэлж хамт байсаар ирсэн.

NBА-н түүхэнд хотын нэрээ сольсон, эсвэл багийн нэрээ сольсон, бүр эсвэл өнгө үзэмжээ солих гэж, мөн түүнчлэн NBА-н аваргын цомыг хүртсэн жилийнхээ логог мөнхлөх гэж багууд логогоо солих тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл NBА-д логогоо хамгийн их сольсон багуудаар Атланта Хаукс ба Голдэн Стэйт Варриорс багууд нэрлэгддэг байна.

Дээрх мэдээллийн эсрэг гэж хэлж болохоор нэгэн сонирхолтой баримт бий. Чикаго Булссчууд анх 1966 онд NBА-д орохдоо NBА-д орсон Чикагогийн 3 дахь багаар нэрлэгдэж, түүнээс хойш тогтмол амжилтыг үзүүлсээр өдийг хүртэл 6 удаа аваргын цомыг хотдоо залсан түүхтэй. Энэ бүх түүхийн хугацаанд уур хилэн агуулсан улаан бух үргэлж тэдэнтэй хамт байжээ.

NBА-д хамгийн олон удаа түрүүлсэн Бостон Сэлтикс багийн одоогийн лого 1995 оноос хойш шинэчлэгдээгүй бол тэдний араас зуузай нэхэж буй Лэйкэрсийн одоогийн лого өдгөө 10 жилийн нүүрийг үзэж буй.

Эцэст нь сонирхуулахад Жэрри Вэстийн зураг бүхий энэхүү лого 1971 онд Алан Сиегалын санаачлагаар бий болж байжээ.
Category: Гадаад мэдээ | Views: 434 | Added by: M@JKa | Rating: 1.0/24
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]