Welcome, Зочин! Registration RSS

My site

Ням, 2024-05-19
Main » 2011 » 8-р сар » 10 » Туркийн хакерууд МҮОНРТ-ийн сайтыг хакердаж төрийн далбаагаа тавьжээ
1:53 AM
Туркийн хакерууд МҮОНРТ-ийн сайтыг хакердаж төрийн далбаагаа тавьжээ

МҮОНРТ-ийн www.mnb.mn сайт хакердуулж туркийн төрийн далбаа болон газрын зураг мөн энэ бол манай улс гэсэн бичигтэй болсон аж. Cryptr.ORG нь Туркийн сайт бөгөөд "туркийн тусгай цэргүүд" гэсэн уриатай хакеруудын цуглардаг сайт аж.
 
2006 онд манай улсын olloo.mn сайтыг мөн л туркийн cyber raider нэртэй баг хакердаж байсан юм.
Мөн ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын үед түүний албан ёсны вэбсайт индонезийн хакеруудын довтолгоонд өртөж байлаа. Манай улсын албан ёсны томоохон сайт ийнхүү дахин хакеруудын дайралтад өртлөө.



Бүхэл бүтэн улсын стратегийн чухал обьектын албан ёсны вэбсайт ийнхүү хаа газрын хакеруудын тоглоом болж ямар ч зүйл хийлгүй бүтэн 24 цагийг өнгөрөөж байгаа нь ичгэвэртэй.

Одоо манай сошиал сайтууд болон чатуудаар туркийн cryptr.org сайтыг өөрсдийг нь хакердаад өг хэмээх уриалга тархаж байгаа гэнэ.

Сүүлийн үед дэлхий нийтээр хакеруудын довтолгоо эрчимжиж томоохон улс гүрнүүдийн албан ёсны вэбсайтууд хакердуулж шуугиан тарьсаар байгаа.

Манай улс ч мөн "цаг үетэйгээ хөл нийлүүлж" хакерын довтолгоонд ийнхүү өртөөд байна.
Category: Дотоод мэдээ | Views: 567 | Added by: Lof | Rating: 1.0/29
Total comments: 2
3oloo
0
xaxa odoo yahavdee hul garaa hudulguj chadahguu baigaa manai MONGOL iin hacker chij chadahguuldee barigdan
AmRaa
0
hey Lof ymar ch $IMAGE1$ bitii hii
Only registered users can add comments.
[ Registration | Login ]